Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
5-р сарын 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.
2025 оны 05-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Эхийн голын Баянбүрд орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +18…+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16…+18 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар “Бодь Пропертийз” XXК-ийн төслийн менежер В.Энхтөрөөс тодрууллаа.
Тэрбээр “Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн төслийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар гадна тохижилтын ажлыг хийж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1, 2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар сард ашиглалтад оруулна. Тодруулбал, 4 блок бүхий 107 машины далд гарааш нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх юм. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, будант оргилуур байрлана. Харин тохижилтын ажлын дараа үйлчилгээний барилга болон 4 дүгээр блокийн гараашны ажлыг үргэлжлүүлнэ. Тус барилгын ажил нь есдүгээр сард дуусна. Үйлчилгээний барилгын төмөр бетон хийцийн ажил дууссан ба одоогоор гадна, дотор өрлөгийн ажил үргэлжилж байна. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв зэрэг байна” гэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.
2025 оны 05-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +14…+16 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өглөө.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллалаа.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.05.19/ 07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгөх юм.
Мөн өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина. Иймд эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөлөл та бүхнийг энэхүү арга хэмжээнд урьж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж, уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэлээ.
Тэр бээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх, уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв.
Энэ жилийн:
- “Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”,
- Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,
- Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг,
- Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа.
Шилдэг уншигч хүүхэд:
- Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,
- Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
- Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,
- Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.
Мэргэн номын шагналыг:
- “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,
- “Аргун” хэвлэлийн газар,
- Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа.
Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан.
Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.
Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог.
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ.
Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна.
Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм.
“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шар хулгана өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
5-р сарын 19-нд Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
5-р сарын 19-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурахыг анхааруулж байна.
2025 оны 05-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээрбаруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.16/ байдлаар объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдснээс 310 буюу 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 246 удаа буюу 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолджээ. Харин он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га талбай, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданаар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 175 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 44 хүн, 10 автомашин, нийт 219 хүн, 24 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Тус түймрийн урд, зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулан, түймрийн баруун талд 5км орчим газрыг цурамд оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн баярын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, улсаа төлөөлөн олон орны дайчидтай мөр зэрэгцэн алхаж, монгол цэргийн жавхаа, сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мөн алба хаагчид болон тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүлд нь төрийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Цэргийн гавьяаны одонгоор:
- “Алдар” спорт хорооны албаны дарга, хошууч Дэмбэрэлийн Цэрэнбат,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Гантэшүүрийн Өлзийбадрах,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлах ахлагч Наранцэцэгийн Бэхбат нарыг шагналаа.
Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Жамбын Ариунболд,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн Сургалтын албаны дарга, ахмад Гансүхийн Мөнхболд,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга-дайчилгааны офицер, ахмад Лхагвадоржийн Бямбадорж,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, ахмад Хөхөөгийн Гантулга,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Нисэх тусгай тоноглолын инженер, ахлах дэслэгч Энхбатын Төрболд,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн тусгай ажлын цехийн туслах хэсгийн дарга, дэслэгч Бямбацэрэнгийн Баянтөгс,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Холбооны батальоны дунд чадлын радио станцын салааны захирагч, дэслэгч Лхагважавын Мөнх-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын ажиллагааны офицер, дэслэгч Батжаргалын Арвай,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагч, дэслэгч Бат-Ирээдүйн Баавар,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагч, дэслэгч Ганбаярын Гантогтох,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Харуул, үйлчилгээний тусгай ротын салааны захирагч, дэслэгч Цогбаярын Төгөлдөр,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, дэслэгч Баатарын Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн бүлгийн дарга, дэслэгч Эрдэнэцогтын Булга-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн бүлгийн дарга, дэслэгч Цогтбаатарын Үнэнхүү,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, батарейны ахлах офицер, дэслэгч Ёндонгийн Доржханд,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн зангилгааны дарга, дэслэгч Баатарын Гансүх,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн ээлжийн дарга, дэслэгч Хишигжаргалын Дамдиндорж,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын ротын зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэслэгч Магсарын Бат-Амгалан,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Миномётын батарейны салааны захирагч, дэслэгч Эрдэнэчимэгийн Төрболд,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Зэвсгийн албаны дарга, дэслэгч Болдын Барсболд,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Радиолокаторын ротын захирагч, дэслэгч Бат-Амгалангийн Даваадорж,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Алтангэрэлийн Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын ротын ахлагч, сургагч ахлагч Өлзийжаргалын Батнаран,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Бэхбаатарын Адъяадорж,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн бүлгийн дарга, ахлах ахлагч Бат-Эрдэнийн Энхмөрөн,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн бүлгийн дарга, ахлах ахлагч Мандахбаатарын Дамдинсүрэн,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Эрдэнийн Арвижих,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын ротын мэргэн буудагч, ахлах ахлагч Чулуунбатын Мөнхтулга,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын ротын пулемётчин, ахлах ахлагч Баатарын Батбаяр,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн тоотын захирагч, ахлах ахлагч Даваасүрэнгийн Сугархүү,
- Зэвсэгт хүчний дугаар нэгтгэлийн тоотын захирагч, ахлагч Гансүхийн Мөнхбат,
- Зэвсэгт хүчний дугаар нэгтгэлийн боловсруулах тасгийн захирагч-жолооч, ахлагч Оюундаваагийн Баатарсайхан,
- Зэвсэгт хүчний дугаар нэгтгэлийн ахлах механик телеграфчин, ахлагч Хүжхүүгийн Хүдэрчулуун,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Цэргийн цагдаагийн тусгай ротын цэргийн цагдаа-жолооч, ахлагч Баттулгын Гантогтох,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Цэргийн цагдаагийн тусгай ротын цэргийн цагдаа-жолооч, ахлагч Отгонбаярын Гүен,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Цэргийн цагдаагийн тусгай ротын цэргийн цагдаа-жолооч, ахлагч Энхдагуулын Энхбаяр,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлагч Нямдэлгэрийн Мөнх-Оргил,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын батальоны жолооч, ахлагч Дамдины Батзаяа,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн зенитын сумлагч, ахлагч Отгонбатын Ууганбаяр,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн Тусгай холбоо, засвар кодын төвийн ээлжийн техникч, ахлагч Энхбаярын Жавхлан,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны ахлагч, ахлагч Найрамдалын Алтангэрэл,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн жолооч, ахлагч Дашзэвэгийн Урандөш,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын ротын пулемётчин, ахлагч Алтанхуягийн Золбоо,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн тагнуулчин холбоочин, ахлагч Цэндсүрэнгийн Өлзийхишиг,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн дивизионы харвах суурийн дарга, ахлагч Батхүүгийн Наранбат,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Сэр-Одын Жамсран,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Пүрвээгийн Лхагвасүрэн,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Мягмаржавын Дансран,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Батболдын Ганчулуун,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Энхжаргалын Тэмүүжин,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Түвшинжаргалын Анар,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Цагааны Одбаяр,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Мөнхтөрийн Сайханбилэг,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын буудагч, дэд ахлагч Болдбаатарын Төгс-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Цэргийн цагдаагийн тусгай ротын цэргийн цагдаа-наводчик, дэд ахлагч Сүрэннямын Батмагнай,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Цэргийн цагдаагийн тусгай ротын цэргийн цагдаа-химичин, дэд ахлагч Мөнхбаатарын Билгүүдэй,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн гранатомётчин, дэд ахлагч Солонгийн Золбоот,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн түвшин баригч, дэд ахлагч Чойжилжавын Бат-Элбэрэлт,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Сургалтын албаны оператор цахилгаанчин, дэд ахлагч Батчулууны Тэмүүлэн,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн сумлагч жолооч, дэд ахлагч Энхболдын Амарбаясгалан,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлах тооцоочин, дэд ахлагч Хатанбаатарын Цолмонбаатар,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын батальоны жолооч, дэд ахлагч Алтанхуягийн Балжинням,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мотобуудлагын батальоны цэнэглэгч-жолооч, дэд ахлагч Энхбаатарын Наранбаатар,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн наводчик-оператор, дэд ахлагч Батсайханы Идэржинчин,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн пулемётчин, дэд ахлагч Ганхуягийн Дашдондов,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн Цахим сүлжээний техникч нярав, дэд ахлагч Энхболдын Золбаяр,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн галт хэрэглэлийн нярав, дэд ахлагч Алтансүхийн Даваажаргал,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Мэдээ боловсруулах ротын планшетчин, дэд ахлагч Мөнхбатын Ариунбат,
- Зэвсэгт хүчний дүгээр ангийн агуулахын нөөцийн галт хэрэглэлийн нярав, дэд ахлагч Мэндбаярын Амарсанаа,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн буудагч, ахлах түрүүч Уламбаярын Жигмэд,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн буудагч, түрүүч Сансарбаярын Баярням,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч Саяннямбуугийн Даваа-Эрдэнэ нарыг шагналаа.
Ялалтын баярын жагсаалд оролцсон 28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан командалсан юм.
2015 оны Ялалтын баярын 70 жилийн ойн баярын жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, 2020 оны 75 жилийн ойн баярын жагсаалыг Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
05-р сарын 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
05-р сарын 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 05-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8…+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр. +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. +5…+7 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

















Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
