Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бич өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 9. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, шар бич, мэнгэ 5 шар, суудал гал, бага морь-10 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:33.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг муу.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, хурим хийх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, гадагш өгөх, эвлүүлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, шинэ хувцас өмсөх, хөрөнгө исгэх, үр цацах, худаг малтах, газар хагалах, замд гарах, малын үс, ноос хяргах, нохой авах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                                                 2025 оны 04-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                       цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +6…+11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +18…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүүлийн арван жилд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна

Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд /2004-2024/ тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна.

Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

 Иймд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ.

Ташрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь анх удаа бүх ангилалд олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь цаг хугацаа хэмнэж сурагчдын дундах шударга өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ үнэлгээний системийг илүү алдаагүй болгож байна.

Олимпиадын хөтөлбөрийг цахим орчинд байршуулж, цааснаас татгалзаж байгаа нь өсвөр насныханд ой, модоо хайрлан хамгаалах сэдлийг өгч байгаа юм.

Дараагийн том онцлог бол шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12% алтан медаль, 18-22% мөнгөн медаль, 28-32% хүрэл медаль тус тус эзлэх юм. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөн ихэсгэх, бүс нутгийн химийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог ихэсгэх зорилготой юм. Цаашлаад эх орны түүхий эдээс дэвшилтэд технологид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх химийн үйлдвэрийн дотоод чадвартай боловсон хүчнийг бэлтгэх бодлоготой юм.

Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль,  “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй улсын химийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.

Олимпиадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мобинет, химийн зөвлөх багш асан Б.Роломжавын гэр бүл, шавь нар ивээн тэтгэж оролцож байгаа бол цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК боловсруулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас Юнескогийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаа юм.

Зөрчлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна. Ийнхүү хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна” гэлээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт хийх явцдаа газрын тухай зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгана. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 12 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс байгаа талаар албаныхан хэлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны дөрөвдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна.
✅04.01 Мягмар
Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅04.05 Бямба.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
✅04.06 Ням.
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅04.12 Бямба.
Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅04.19 Бямба.
“Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
✅04.20 Ням.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан,
✅04.21 Даваа
Завхан аймгийн Баянтэс сумын шинэ Спорт заалны нээлтийн барилдаан,
✅04.26 Бямба
Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
✅04.27 Ням.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан тус тус зохион байгуулагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин хонь өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 8. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 11, улаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал хий, их морь-9 од, арвидах барилдлагат өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:32.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүд өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний 2 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.
Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.31-04.07/  нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 129 нь объектын гал түймэр, 9 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол өндөр байна

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Нохойд хазуулах үед ихэвчлэн гар, хөл, толгой, нурууны хэсэгт том хэмжээний болон олон тооны жижиг шархны урагдал, зөөлөн эдийн гэмтэл үүсгэх бөгөөд маажих, самардах, газарт унагаж ноцох зэргээс үүдэлтэй хөхрөлт, няцрал, сорвижилт бий болгох эрсдэлтэй юм.
ЗӨВЛӨМЖ:
• Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
• Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
• Гудамж, талбайд болгоомжтой явах
• Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
• Олон тооны нохдоос холуур явах
• Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
• Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
• Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
• Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
• Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах.
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
• Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
• Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
• Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан морь өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 10, улаан морь, мэнгэ 7 улаан, суудал мод, үнэг-8 од, рашаан барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулт.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:30.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, нүүдэл хийх, эхэлж ном сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, морь худалдах, уралдуулах, замд гарах, эд, мал худалдан авах, улайны үйл, улаан идээ авах, мал гаргах, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа