Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан

                               Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй

ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                                          2025 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1…+6 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардууллаа.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр илэрхийллээ.

Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Сью Лаянсын айлчлал харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.

Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтарч байсан Монгол Улсын төр, засаг, монголын ард түмэнд К.Смит талархал илэрхийллээ.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэлээ.

Элчин сайд К.Смит 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 09 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин туулай өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 4. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 7, харагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, хэрцгий охин-5 од, идэр барилдлагат өдөр. Ханш нээх-20:54.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-19:26.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, даллага авах, нялхасыг хөлд оруулах, нүүдэл хийх, хурим хийх, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, гадагш явуулах, өвчин эмнэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, малын үс, ноос хяргах, нохой авах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 8 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм.

Иймээс дээрх дахин төлөвлөлтийн ажлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцахаар болж, өнөөдөр тус байрны оршин суугчидтай уулзлаа.

СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны оршин суугч О.Мөнхсайхан “2022 оны тавдугаар сард 64 айл маань гэрээний дагуу байраа долоо хоногийн дотор чөлөөлж, хуучин барилгыг нураасан. Гэвч энэ хугацаанд барилгын талбайг тойруулж хашаа барьснаас өөр зүйлгүй байна. Харин олон жил хохирсон биднийг төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлуулсан хэмээн “Уран проект” ХХК гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандсан байна” гэв.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцтай холбоотой асуудал их байна. Үүний нэг нь СБД-ийн 6 дугаар хороонд байрлах “Уран проект” ХХК-ийн хариуцаж авсан уг төсөл юм. Дөрвөн жилийн хугацаанд ямар ч ахиц байхгүй байна. Одооноос эхлэн нийслэл энэ асуудлыг хариуцаж, иргэдийг түр орон сууцаар хангаж, барилгын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр өөрөө иргэдтэй гэрээ байгуулж, төслийг удирдана. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлаж, чадамжтай компаниудыг оролцуулна. Мөн 2020-2021 онуудад хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарсан луйврын шинжтэй “Уран проект” ХХК-г хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бар өдөр

-Аргын тооллын 4 сарын 3. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, хар бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, гөрөөсөн толгой-4 од, хотол чуулган барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:27-19:24.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин бич, үхэр, луу, хонь, тахиа, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

                                    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

                                         2025 оны 04-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                          цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 0…+2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгджээ

2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
2025 оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
▪️ Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтсэн 16,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинтай мөргөлдсөн 11,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн 1 тохиолдол бүртгэгджээ.
Эдгээр тохиолдол ихэвчлэн өвдөг, шилбэ болон толгойн гэмтлийн оношоор оношлогдож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж хийж байгаа бөгөөд үлдсэн 10 байршил нь бидний шинээр төлөвлөсөн замууд байгаа. Зам засварын ажил өнөөдөр Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэллээ. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага болон нүхэн эвдрэлийн засварлах ажлуудыг эхлүүлээд байна. Хэсэгчилсэн асфальт хучилтын ажил энэ сарын 25-аас эхэлнэ. Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлахаар төлөвлөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийн хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн онд гүйцэтгэж, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдэд магадлал хийх ажлыг 2024 онд дуусгаж, шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2025 оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно. Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэжээ.

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.

Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.

“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,

– Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.

Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.

Энэ сарын 01-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно

Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг Узбек мастер тогооч өөрийн жорын дагуу бэлтгэж, иргэд, жуулчдад таниулна. Мөн залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болно.

“UB food” фестивалиар Узбекистан, Монгол хоолыг онцлох хэдий ч бусад олон орны хоолны соёл, амт чанар, стандартыг хоол үйлчилгээний салбарт нэвтрүүлж, иргэдэд танилцуулах, жуулчдын анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгээд байна. Цаашид “UB food” олон орны хоолны фестивалийг тусгай чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байхаар тогтмол зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа