Бумбаны их тахилга эхэллээ

2016 оны 08-р сарын 19 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийд дэх Дашчойнпэл дацанд өнөөдөр Гонгор, Намсрайн бумбаны их тахилга эхэлж байна.  Гандантэгчинлэн хийд жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, Дарь-Эхийн, Замбалын түүнчлэн лусын тэргүүтэн бумбуудыг уламжлал болгон тахидаг уламжлалтай. Энэхүү ёслол нь гурван турш өдөр болох бөгөөд өглөөний 09:00-16:00 цаг хүртэл өвөрмөц дэг жаягтай хурал номын үйл ажиллагаа явагдана. Тиймээс сүсэгтэн олныгоо хуралд даган баясаж, буян хишгээ арвижуулахыг уриалж байна.

Гонгор, Намсрай тэргүүтэн нь ертөнцийн тэнгэр хүмүүний хүслийг хангах, эд эдлэлийг арвитгах, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх тангарагтай бурхад ажээ. Ялангуяа Гонгор бурханы зүүн мутартаа барьсан бумбыг хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлэдэг. Тиймээс энэ бурханы бумбыг ном ёсоор нь бүтээж шид оруулан хайрлах, дээдлэх, тахих учир утгатай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх