Сүхбаатарчүүд 410 мянган мкв талбайн 56 тонн цас тээвэрлээд байна

2016 оны 11-р сарын 25 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам талбайн хальтиргаа гулгаа, цас мөсийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн зам талбайн 45 үйлчлэгч цэвэрлэгээ, үйлчилгээг нь хариуцдаг Бээжин, Денвер, Эрхүү, Алтайн гудамж, Циркийн хойд хэсгийн явган болон авто замын цасыг өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл ажиллаж, бүрэн цэвэрлэлээ. Тэд нийтдээ 410 мянган мкв талбайн цасыг цэвэрлэсэн бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машинууд 56 тонн цас тээвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх