Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 12-р сарын 28 өдөр, 07 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 28. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын 29, онгоц-18 од, хөх бич, рашаан барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:06.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Луу, бич, хулгана, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтэн сөрөг муу.
-Эд юм бүтээх, бичиг сурах, ураг садан болох, өөрийн амьдралд тустай ажил хийх, бэрийн үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх