ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

2017 оны 03-р сарын 10 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
batsukh-640x383

 Эр цэргийн баяр буюу энэ сарын 18-ны өдөр  “ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН” нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Г.Батсүх юм. Тэрээр Монгол улсынхаа дархан хилийн торгон зурвасаар жилдээ хоёр удаа тойрон тоглолт хийдэг Хилчин дуучин төдийгүй хөтлөгч нэгэн. Дуучин Г.Батсүхийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш залуу гэдгээрээ ид гялалзаж яваа өнөө цагийн авъяалаг уран бүтээлч хэмээн үеийнхэн нь онцолдог.

ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН нэртэй тоглолтоо тэрээр хоёрдахь удаагаа сонсогч түмэндээ тавих гэж байгаа бөгөөд энэ удаад цэргийн баяр болох 18-нд тоглохоор болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх