“МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Хамгийн сүүлд “МАМ” уран сайхны кинонд тоглосон юм билээ. Энэ удаа талаар ярилцлагаа эхэлье?
–“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music” студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа олзны япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерийн дүр дээр ажиллалаа.
–Аймшгийн кинонд анх удаа тоглосон уу. Өмнөх кинонуудаас ямар ялгаатай байсан бэ?
– Жүжигчин хүн бүхий л жанрын кинонд тоглож, өөрийн ур чадвараа сорих хэрэгтэй. Тиймээс найруулагчийн өгсөн үүрэг даалгаврыг чадах чинээгээрээ биелүүлж, дүрээ амьдруулахыг хичээсэн. Миний хувьд өмнө нь 2015 онд “Ноход” МУСК, 2018 онд “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг кинонд ажилласан. Уран бүтээл бүрт өөр өөрийн онцлог хэв шинж бий. Тэгэхээр тэр бүрт хувирч, өөрийгөө дайчилж, гаргах дүрийнхээ онцлогийг харуулахын тулд хичээж ажиллаж ирсэн. Тиймдээ ч өөртөө бага ч гэсэн хуримтлуулсан туршлага маань энэ дүрд тоглоход хэрэг боллоо. Энэ кино надад дахиад нэг туршлага, мэдлэг болж үлдэнэ.

–Бэрхшээл, хүндрэл хэр гарав?
-Кино бол өөрөө дүрд бэрхшээл учруулж зөрчил үүсгэж түүнийг даван туулж буй хүмүүсийн тухай үзүүлдэг. Тийм дүрүүдийг үзэгчид дотночлон хайрладаг. Түүнтэй л адил хүн бүрийн амьдралыг кино гэж бодвол би өөрийнхөө ажил амьдралд тулгарсан саадыг давж бэршээлийг туулан үр дүн амжилтанд хүрэх ёстой гэж боддог. Амжилт олохгүй бүдэрсэн ч тэр алдаан дээрээ суралцах нь чухал байх. “Мам” киног хийж байх явцад бэрхшээл тулгараагүй биш тулгарсан гэхдээ одоо бид киногоо дуусгаад театрын дэлгэцэнд шилжүүлж үзэгчдэд хүргэх гээд тантай ярилцаад сууж байгаа маань тэр бүгдийг шийдээд даваад ирсэн үг. Энэ бүгдэд кино багийнханы гар нийлсэн ажиллагаа, хамтрагч жүжигчдийн дэмжлэг, ар гэрийн тусламж гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн. Ямар ч байсан бүх хүчээ дайчлаад, хичээгээд тухайн уран бүтээлийнхээ ард гарах л чухал гэж боддог учраас энэ удаад ч бас тэгж ажилласан.
-“МАМ” киноны онцлог, үзэгчдэд өгөх мессэжийг юу гэж харж байгаа вэ?
-Ерөнхийдөө энэ кино үйлийн үрийн тухай өгүүлсэн. Хүн гэж амьтан үйлийн эрхээр төрж, үйлийн эрхээр үхдэг. Энэ насны амьдралаас хагацлаа гэхэд үйлийн үрд харин дуусах хугацаа гэж байхгүй, магад таны хойд нас эс бол ард үлдсэн үр удам чинь таны буян нүглийн өглөг, авлагыг эдлэх л жам юм гэдгийг үзүүлэхийг зорисон. Гол санаа нь үүнд тулгуурласан ч үзүүлэх хэлбэр хийц нь орчин үеийн үзэгчдэд зориулсан. Үйлийн үр гэхээр л том сэдэвтэй хүнд кино гэж ойлгож болохгүй.
-Кинонд хамтран ажилласан баг хамт олон хэр байв. Залуу уран бүтээлчид голлох үүрэгтэй байсан юм шиг санагдсан?
Залуучуудад зориулсан кино учраас гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон. Залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай ахмад дунд үеийн жүжигчид ч мөн оролцсон. Тухайлбал Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, Кино багийн хувьд гэвэл олон кинонд ажилласан найруулагч, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд туршлагатай хүмүүс. Тэдний мэдлэг туршлага олон зүйл дээр мэдрэгдэж, бидэнд бас суралцах мэдэх их зүйл байгааг ойлгуулж өглөө.

-“Орхидос”, “Улаан дѳрвѳлжин” зэрэг киногоороо алдартай найруулагчийн шалгуур хэр ѳндѳр бсан бол. Хүмүүс тэр хүний арга барилаас нэлээд эмээдэг юм билээ?
– Найруулагч маань өөрөө залуу уран бүтээлчдийг дэмжиж, шинээр жүжигчин гаргаж ирэх тал дээр анхаардаг маш туршлагатай. “Орхидос” киноны гол дүрийн охин, хойд ээж хоёрыг мэдэхгүй үзэгч бараг байхгүй. Ялангуяа зарим хүмүүс тухай үед жүжигчин Г.Отгонцэцэгийг өөрийг нь бараг тэр хойд ээж юм шиг л жижгшиж зэвүүцэж хардаг байсан байх. Найруулагчийн сонголт, ажиллагаа жүжигчний ур чадвар хосолж байж киноны дүр хүнд хоногшиж үлддэг. Б.Ганболд найруулагч жүжигчидтэй ажиллах арга барилын хувьд үнэхээр өвөрмөц санагдсан. Анх яг таны асуусан шиг бас эмээж л байлаа. Харин Тука ах юу юугүй загнаж зандчаад байдаг найруулагч биш юм билээ. Харин ч зохиолын задаргаа, дүрийн онцлог, ширээний уншлага гээд цаасан дээрх ажиллагааг маш нягт хийж тухай сцений анхаарах зүйлс, тоглолтын онцлог зэргийг тайлбарлаж зургийн талбай дээр сургуулилт хийсний дараа “ ойлгосон уу?, одоо харин ойлгосон гэж хариулчихаад мотор явсны дараа алдаад буруу зөрүү тоглоод байвал харааж загнах эрхээ би авсан гэсэн үг шүү” гэж анхнаасаа хэлж байсан. Тийм ч учраас найруулагчийн хэлсэн, ярьсан зөвлөгөөг ойлгож, өөртөө тусгаж авч ажиллахыг хичээсэн. Маш сонирхолтой, их ч зүйл сурч мэдсэн, ойлгож таниулсан уран бүтээл байлаа.
–Жүжигчин бүрт тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг. Өѳрийн тань хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Яг тоглохыг хүссэн дүр гэж байдаггүй. Сонгогдсон дүр дээрээ мэргэжлийн дагуу сайн ажиллах юмсан л гэж боддог. Харин тайзны бүтээлд тоглож, энэ тал дээр өөрийгөө сорьж үзэх хүсэл бол бий шүү.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
