Монголын балетын хөгжил сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан зохион байгуулдаг “Цөмөөхэй” буюу П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Щелкунчик” балетын талаар гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр дараах мэдээллийг тодрууллаа.
– Хүүхэд багачуудын үзэх дуртай “Цөмөөхэй” тоглолт энэ жил ямар онцлогтой болох вэ?
– Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсан. Тус сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан хүүхэд багачуудад, нийгэмд урлагийн боловрол олгох зорилготой “Цөмөөхэй” тоглолтыг толилуулдаг. Энэ тоглолт шинэ жилээр дэлхийн олон оронд тоглогддог бөгөөд Монголд зургаан жилийн өмнө Монголын балетын хөгжил сангийн уран бүтээлчдээр дамжуулан хүүхэд, багачуудад хүрч байсан. “Цөмөөхэй” балетын тоглолтод жил бүр 200 гаруй хүүхэд тоглодог байсан бол энэ жил 199 хүүхэд тоглоно. Тоглолтод оролцох хүүхдүүдийг жил бүр шинээр сонгон шалгаруулдаг. Өмнөх жилүүдийн “Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдтэйгээ нийлээд энэ тоглолтод 1000 гаруй хүүхэд оролцсон байна.
-Тоглолтын хуваарийг танилцуулаач. Мөн энэ удаагийн тоглолтод Хөвсгөл аймгаас цаатан хүү цаа бугатайгаа ирж оролцоно гэж байсан. Энэ талаарх мэдээллийг сонирхуулаач?
-“Цөмөөхэй” балет нь УДБЭТ-т арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглоно. Тоглолтод энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд оролцохоос гадна Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцоно. Бид Хөвсгөлд аялж байгаад санаандгүй 11 настай цаатан хүүтэй тааралдсан юм. Тэгээд цаа бугыг нь сонирхох зуураа хүүд тоглолтынхоо тухай дуулгасан. Тэгээд зураг, бичлэгийг нь үзүүлээд, тоглолтод оролцох санал тавихад ихэд сонирхон хүлээж авсан. Тэгээд энэ удаагийн тоглолтод Хөвсгөл аймгаас цаатан хүү Сугараа ирж оролцоно. Тиймээс энэ удаагийн “Цөмөөхэй”-д сонгон шалгаруулалтад тэнцсэн шинэ хүүхдүүд тоглохоос гадна шинэчлэгдсэн дүр төрхтэйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм.
-Уран бүтээлчдийн хувьд ямар хүмүүс тоглож байна. “Цөмөөхэй” тоглолт орон нутгийн хүүхэд багачуудад хүрэх боломжтой юу?
-Энэ жилийн “Цөмөөхэй”-д миний бие өөрөө тоглоно. Мөн ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булган тоглоно. Түүнчлэн УДБЭТ-ын чадварлаг уран бүтээлчид, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Б.Мөнхнаран, Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг, О.Даваадорж нар тоглоно. Цаашид “Цөмөөхэй” тоглолтыг дан ганц нийслэлийн хүүхэд, багачуудаас гадна аймаг, орон нутгийн хүсэлтээр хөдөө орон нутагт тоглох боломжтой. Энэ тоглолтоор бид хүүхэд багачуудаар дамжуулан нийгэмд урлагийн боловсрол олгож, хүүхэд багачуудад хүмүүжил төлөвшлийг олгох зорилготой юм.
Д.Алтанхуяг: Энэ жилийн “Цөмөөхэй”-д цаатан хүү оролцоно
2019 оны 12-р сарын 12 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
