Үндэсний хөгжмийн урлаг дэлхийн рок сонирхогчдыг байлдан дагуулж буйг бид улс даяараа бахархан үзлээ. Монгол үндэсний урлагт нээгдээгүй олон боломж байгааг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Баттулга “The Hu” хамтлагт “Чингисийн одон”-г зүүж өгсөн нь саяхан.
Тэгвэл Дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд Монгол зураг дэлхийг байлдан дагуулахад бэлэн болжээ. Монгол зургийн гайхамшиг нь юунд оршдог вэ гэвэл, ямар ч орон зай, цаг хугацааг нэгэн хавтгай дээр зэрэг дүрсэлж, боломжгүйг бий болгодогт оршино.
Үүнийг алдарт Марзан Шарав “Монголын нэг өдөр” гэдэг бүтээлээрээ харуулсан. Үүнээс бараг 100 жилийн дараа Н.Сэргэлэн тэргүүтэй зураачдын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” хэмээх бүтээл нь дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн өвөрмөц тогтоц, тухайн улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, дэлхийд гайхагдсан бүтээн байгуулалтыг нь нэгэн хавтгайд багтааж, томоохон орон зайг хураангуйлан, таван мянга гаруй дүр дүрслэлийг шигтгэн зурснаараа онцлогтой аж.
Энэхүү бүтээлийг 12 жилийн турш урласан бөгөөд овор хэмжээний хувьд урд хожид байгаагүй Монгол зургийн анхны том хэмжээтэй дүрслэх урлагийн бүтээл юм.
Энэхүү бүтээл Монголчууддаа зориулж урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-24ны өдрүүдэд дэлгэгдээд цаашдаа дэлхийг тойрох зорилготой аж.





Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
