Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.
“Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийжээ. Жүжигчин Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын киноны дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлуудыг чадварлаг гүйцэтгэдэг нэгэн.
Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр “дотортой” жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл түүний чадвар Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдэж эхэлсэн бололтой. Тэрээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
