Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-д 01.05-ны өдөр мэдээлсний дагуу 01.06-ны өдөр МХЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас БНХАУ-тай хиллэдэг 13 боомт, Буянт-Ухаа боомтод хяналтыг чангатган голомттой бүс, нутгаас ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авах, биеийн халууныг хэмжих, боомт дахь түр тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, амьтны /далайн/ гаралтай бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгах, зорчигчдод сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн хил дээр ажилладаг бусад байгууллага, Чингис Хаан ОУНБ, 11 авиакомпанид урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, сургалт зохион байгуулаад байна.
2020 оны 01 сарын 23-ний өдрийн байдлаар:
Голомттой бүсээс 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 23-ны хооронд 75 агаарын хөлгийн 10282 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж тандалт судалгаа хийсэн. Үүнээс зөвлөгөө өгч хил нэвтрүүлсэн 97, тусгаарласан 23, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн 4 тохиолдол байна.
2020.01.22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн 3 дугаар галт тэрэгт Эрээний Гаалийн газраас хяналт хийж сэжигтэй 2, 11 хавьтлыг тусгаарласан мэдээллийн дагуу уг галт тэргэнд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, халууны болон ямар нэгэн шинж тэмдэггүй тул Улаанбаатарт буух 15 Монгол, 3 тайланд 1 Итали иргэний мэдээг ирүүлсэн. Галт тэргийг 16:50 минутад Улаанбаатарт буух үед Төмөр замын хяналтын алба, ХӨСҮТ-тэй хамтран хяналт хийж, үзлэг хийн, БНХАУ-ын 1 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусад иргэдийг ажиглалтад авсан байна.
2020.01.23-ны өдөр БНХАУ-аас ирсэн 19 иргэнтэй автобусанд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, Шилийн гол аймгаас ирсэн 2 сэжигтэй өвчтөнийг тусгаарлан, БНХАУ-руу буцаах арга хэмжээг авсан.
Энэхүү өвчний үүсгэгчийг ДЭМБ-аас 01 сарын 10-ны өдөр коронавирүсийн шинэ халдвар гэж албан ёсоор зарлаж, 01 сарын 23-ны байдлаар БНХАУ-д 449 хүн өвчилж, 9 хүн нас барсан, Тайваньд 1, Тайландын Вант Улсад 4, АНУ, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна /ДЭМБ болон ЭМЯ-ны 01 сарын 23-ны өдрийн 12 цагийн мэдээ/. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирусийн халдварын талаар ярилцсан бөгөөд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” мөн эсэхийг зарлахаа ээлжит хурлаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.
2020.01.21-ний өдөр ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран хоёр дахь эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн үнэлгээний дүнгээр “дунд” гарсан нь бүх шатны байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг, зөвлөмж өгөгдсөний дагуу хүний нөөц, хамгаалах хувцас, ариутгал халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулж ажиллаж байна. ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын албан ёсны мэдээ, сэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмжийг хилийн боомт, аймгуудад шуурхай хүргүүлж, зөвлөмж өгч удирдлага, арга зүйгээр тогтмол хангаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
