Он гарсаар улсын хэмжээнд эхний 2 сард нийт 579 удаагийн ахуйн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 12760 толгой мал, амьтан хорогдож, 346 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 337 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 30.3 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.7 хувь өссөн байна.

Харин нийслэл хотод нийт 353 удаагийн ахуйн гал түймэр гарч, 1.6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 226 удаагийн объектын гал түймэр гарч, 1.5 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн 34 хувь буюу 197 нь ил галаас, 27,5 хувь буюу 159 нь цахилгаан ашиглалтын буруугаас 25 хувь буюу 145 нь яндангийн цонолтоос, 6,6 хувь буюу 38 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалжээ.

Энэ хугацаанд 3303 байгууллага, аж ахуйн нэгж, 36324 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 22060 зөрчил дутагдал илрүүлэн, 9628 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1134 заавал биелүүлэх албан шаардлага, 1122 мэдэгдэл, 73 танилцуулга, 574 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 2 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 71.4 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 564 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 763 удаа явуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
