COVID-19: Эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө

2020 оны 08-р сарын 04 өдөр, 21 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх

• Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах

• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх

• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх

• Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох

• Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих

• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх

• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх

• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.