Попера хэмээх гайхалтай урсгалыг Монголдоо таниулж, энэ урлагийн гоо сайхныг мэдрүүлж яваа НЮАНС хамтлаг 20 нас хүрлээ. Тэртээ 20 жилийн өмнө дуурийн дуулаач залуус нийлж, эрхэмсэг нандин дуурийн урлагийг поптой хамтатгаж байсан нь саяхан мэт санагдана.
Дэлхийн сонгодог бүтээлүүд алдартай поп болон попера дуунууд Нюанс хамтлагийн урын санд бий. Ур чадвар, хоолойны цар хүрээ, тайзны соёл, хувцаслалт, хүндлэл, харилцаа зэрэг олон зүйлийг өөртөө шингээдэг поперагийн тод өнгийг Нюанс хамтлаг 20 жил түгээсэн юм.
Тэгвэл 20 нас хүрсэн тус хамтлаг төрсөн өдрөө үзэгч олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
НЮАНС хамтлаг 20 жил шинэ жилийн баяраа 2021 оны 12 сарын 27 (Даваа гариг) 19.00 цагаас ” MPM EVENT HALL”- д зохион байгуулах гэж байна. Мэдээж МУАЖ Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Чулуунбат /Харанга хамтлаг/, МУГЖ Поп дива Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга /ДБЭТ/, Алтангадас одонт Т.Дэлгэрмөрөн /Номинталст хамтлаг/, Хийлч Дээгий, Жааз дуучин Наагий, Поп дива Сэрчмаа, Эрч хүчийг мэдрүүлэх Нарандэлгэр BitBox Ray, Moondance, Улаансарнай, Эрхэмсэг, 2022 оны шилдэг үзүүлбэрт Mongolian entertainment хамтлагууд уригдан Нюанс хамтлагийн төрсөн өдөрт мэндчилгээ дэвшүүлэх аж.
Холбоо барих утас: 90685555, 80709933

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
