Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан, үүрэгт ажлаа авлаа.
Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон ан амьтадын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Цар тахлын хүнд нөхцөл боловч, нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхолтой бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, усны нөөцийн бохирдол хомсдолыг багасгах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах, зэрэгт анхааран ажиллана. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Хамт олондоо итгэж байна” гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авах үеэр тус яамны газар хэлтсийн дарга нар байлцлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
