ID film-ын 4 дэх уран бүтээл “For you” уран сайхны кино нээлтээ хийлээ

2022 оны 02-р сарын 28 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
KINO

ID film-ын 4 дэх уран бүтээл жүжигчин Г.Жанчивын найруулсан “For you” уран сайхны кино энэ сарын 9-ны өдөр нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Киноны утга санаа , үйл явдал тэр чигтээ өнөөгийн нийгэмдэх залуусын хайр дурлал болон амьдралын тухай өгүүлэх тус кино бүх наснийханд зориулагдсан бөгөөд кинонд инээдмийн , романтик  үйл явдлууд өрнөх болно.

Автобусанд харсан, зөрөөд өнгөрсөн хэн нэгэн танд таалагдаж байгаа бол зориг гаргаж танилцаж, сэтгэлээ илчлэхэд юу болох бол бид магадгүй амьдралдаа хамгийн зөв гал халуун хайрыг мэдрэх  тэр хүнтэйгээ зүгээр л зөрөөд өнгөрдөг бол яах вэ ? Тиймээс ийм үед ямар үйлдэл гаргах хэрэгтэй болон зоригтой байж адал явдалтай хэрхэн учирч болохыг энэ киноноос харж болно.

Мөн киноны гол дүрүүдийн оролцсон хайр хязгааргүй video найруулагч Г.Жанчивын Facebook хуудсанд тавигдсанаар олон хүний сэтгэлд хүрч үзэгчид сэтгэгдэл хэсэгт хайртай хүмүүс дээ сэтгэлийн үгээ бичиж үлдээгээд байгаа юм.

Киноны гол дүрүүд болох жүжигчин О.Самданпүрэв болон Ц.Номин нарын зохицол үзэгчдэд  таалагдаж байгааг тэднийг амьдрал дээр хосууд болоосой гэж хүссэн үзэгчдийн сэтгэгдлүүдээс харж болно. Ийнхүү нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдэд хайр мөн сэтгэл хөдөлгөм сайхан мэдрэмжүүдийг түгээгээд байгаа “For you” киног яг одоо кино театруудаас үзэх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх