Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Мартахгүй…”

2022 оны 10-р сарын 14 өдөр, 14 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
310764703_640524710776952_7783087577270092796_n
МАРТАХГҮЙ…
Холын холоос зорьсон юм шиг
Хожимдож наддаа ирсэн болохоор чинь
Хоргодон тэмүүлэх хүний хорвоод
Хонгор чамдаа л дурласан юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ
Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож намайгаа олсон болохоор чинь
Аргадан санах сэтгэлийн хорвоод
Амраг чамдаа л итгэсэн юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ
Нулимсан цаанаас туньсан юм шиг
Нуурлаж намайгаа тоссон болохоор чинь
Мандан жаргах нарны хорвоод
Мартаж чамайгаа чаддаггүй юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх