Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026 оны 06-р сарын 09 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai1

Аргын тооллын 6 сарын 9. Мягмар (Ангараг) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 24, жил өдөр хөх бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, од могойг хүлэгч-25, үхэх барилдлагат. Хутганы ир, их хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:49.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, багш, шавь болох, анд нөхөр болох, мал хөнгөлөх, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарихад сайн. Үс засуулах, равнайлах үйл, малын үс, ноос хяргахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх