Талын хөх чононууд эхний ялалтаа авлаа

2016 оны 03-р сарын 15 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“ASIAN CHALLENGE CUP-2016”-д оролцож байгаа Монгол Улсын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын эсрэг хийж 11:0 ээр бут ниргэлээ.

Сингапурын шигшээ багийн хувьд Канад улсаас гурван ч том мэргэжилтэнг шигшээ багтаа урин ажиллуулж байгаа ч Талын хөх чононууд тэдэнд хичээл заалаа.МОНГОЛ ХОКЕЙ

Монголын шигшээ багаас Алтангэрэл 4 гоол, Баярсайхан 2 гоол, Ган-Очир 2 гоол, Мишигсүрэн 2 гоол, Шинэбаяр 1 гоол хийж гайхалтай ялалтыг байгууллаа. Манай баг Сингапурын хаалга руу нийтдээ 54 удаа цохисон бол өрсөлдөгчид 13-хан удаа цохисон статистик үзүүлэлттэй байна.Тоглолт бүрийн дараа олгодог MVP шагналыг Б.Эрдэнэсүх хүртсэн байна.хокейчин

Манай шигшээ баг энэ тэмцээний хамгийн хүнд учраа болох Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багтай энэ сарын 16-нд тоглоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх