Цагтаа халгиж цалгиж ноён суудалд сууж байсан түүнээс өөр хүнгүй мэт аашилж байсан “Намбарван” эр хүн тугч барьдаг тугал ч хариулдаг гэх үгийг жинхэнэ батлаж харуулж яваа хүн.
Эрх мэдэлдээ эрдэж бяралхаж явсан үедээ авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдон бүгд найрамдахаа уншуулж “төрийн хамгаалалтанд” хэцүү нэртийнд сууж эрх чөлөөгөө ч хязгаарлуулж байсан.
Эрх чөлөөт иргэн болсныхоо дараа улс төрд эргэн ирээд Монгол төрд над шиг хэрэгтэй хүн байхгүй би л шадар сайд болохгүй бол улс орон хэцүүдлээ гэдгээ ил тодоор илэрхийлж шадар сайд болохоор тохироо хэлцэл хийж явсан Намбарван дахин “төрийн хамгаалалт”-нд орох уу үгүй юү гэдэг дээрээ тулж ирээд байна.
Шадар сайдад горлигч Намбарван АТГ-тай муур хулгана болж байх зуур хамтрагч АН нэгэн эрс зоримог шийдвэр гаргахаар нам дотроо бараг л шийдчихсэн бололтой Энэ нь эзгүйрээд 4 сар болж байгаа Эрүүл мэндийн сайдын суудлыг МАХН-д өгөлгүйгээр өөрсдөө авах нь.
АН эрүүл мэндийн сайдад С.Одонтуяа болон М.Батчимэг нарын нэгийг нь томилуулахаар нам дотроо тохиролцсон бололтой. Хэрэв АН ийм шийдвэр гаргавал МАХН засгаас гарч Шийдлийн гэх тодотголтой засгийн газар ширээнээсээ унах нь тодорхой.Тэртэй тэргүй эвслийн бүлэг задрах уу үгүй юү гэдэг дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед АН-ын энэ шийдвэр нь ташуур өгсөн хэрэг болох биз .