Он гарсаар нохойд хазуулсан 6000 хүн вакцин хийлгэжээ

2016 оны 03-р сарын 25 өдөр, 12 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Тэгвэл он гарсаар 6000 гаруй хүн нохойд хазуулсны улмаас вакцин хийлгээд байна. Нохойд хазуулсан хүмүүсийн 40 хувь нь хүүхэд байдаг байна. Тиймээс хүүхдээ нохойд уруулах, хазуулахаас сэргийлж хамгаалахыг асран халамжлагч нарт нь мэргэжлийнхэн анхааруулжээ. Галзуу өвчний халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Хүнд тохиолдох галзуу өвчний нууц үеийн хугацаа 12-120 хоног үргэлжилдэг бөгөөд шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг байна. Галзуу өвчний шинж тэмдэг нь гэрэл, ус, дуу, чимээнээс айх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг өвөрмөц шинж тэмдгүүдээр илэрдэг бөгөөд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх