Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн Цогоод амжилт хүсч, үзгээ дурсгалаа

2016 оны 03-р сарын 25 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль болон Ерөнхийлөгчийн 88-р зарлигийг амьдралд хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа иргэн Б.Цогтгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгайлан хүлээн авч уулзан түүнд өөрийн үзгээ дурсган талархал илэрхийлсэн байна.

Энэ талаар иргэн Б.Цогтгэрэл өөрийн Facebook, Twitter хуудсандаа “Ерөнхийлөгч “Цогоо минь мохож болохгүй, цуцаж болохгүй Шилэн дансны тухай хуулиар сайн ажиллаарай” гээд энгэрээсээ үзгээ авч дурсгав.” хэмээн бичсэн бичлээ.

Иргэнд эрхийг нь бодитоор олгосон Монголын анхны хуулийн санаачлагч болон түүнийг амьдралд хэрэгжүүлж буй иргэн хоёр ийнхүү уулзацгааж Шилэн дансны тухай хуулийг улам идвэхжүүлэхэд иргэдэд урам өгсөн сайхан үйл явдал боллоо хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн Цогоод амжилт хүсч үзэгээ дурсгалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн Цогоод амжилт хүсч үзэгээ дурсгалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх