Лалын шашинтнуудыг хоморголон устгасан Каражичид 40 жил хорих ял оноов

2016 оны 03-р сарын 25 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

1990-ээд онд Босни, Герцеговины дайны үеэр үйлдсэн хэргийнх нь төлөө НҮБ-ын шүүх Боснийн Сербийн удирдагч Радован Каражичид 40 жил хорих ял шийтгэлээ. Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх пүрэв гарагт ялын тогтоолыг танилцуулжээ. Каражичийг 11 зүйл ангийн 10-т нь буруутгаж байгаа бөгөөд 1995 онд хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж, Сребреница хотын 7000 гаруй лалын шашинтныг хөнөөх захиалга өгсөн гэж үзэж байна. Каражич нь лалын шашинтуудыг хоморголон устгахаас хамгаалах бүрэн эрх мэдэл бүхий цорын ганц хүн байсан хэдий ч устгах тушаалыг биечлэн өгсөн гэж шүүх үзжээ. Каражич өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгддэг бөгөөд ялын тогтоолыг 100 орчим минут уншиж танилцуулахад тэрбээр сэтгэл хөдлөл бараг үзүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн дараа өмгөөлөгч нь түүнийг давж заалдахыг мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх