“Монгол циркийн хөгжлийн төв” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн хамтарсан гурав дахь удаагийн тоглолт өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү тоглолтод АНУ, Франц, Англи, Испани, БНХАУ, ОХУ, Узбекстан, Казакстан, Бельги, Бразиль, Өмнөд Африк, Монгол улс зэрэг 15 орны, олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт 60 гаруй жүжигчин оролцож байна.
Тодруулбал, Казакстан улсын Астанагийн циркийн жүжигчин, удам дамжсан амьтан сургагчид болох Өселбаева /Тунгалаг/, хүү Мухтар нар араатны хаан арслангуудтайгаа, Узбекстаны амьтан сургагч, жүжигчин Рамис Шагаев Чарли нэрт лам гөрөөс, Люси нэрт сармагчин болох тэдэнтэй хамт тоглох өхөөрдөм хөөрхөн пони буюу одой морьд, сармагчингууд, тоомсог морьд зэрэг амьтдын хамт, үзүүлбэрээ үзүүлж байгаа юм.
“Дэлхийн цирк Монголд” тоглолт өнөөдрөөс эхлэн өдөр бүр, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00, ажлын өдрүүдэд 19.00 цагаас Монголын үндэсний циркт болно.
Тоглолтын тасалбар эрэлт хэрэгцээ ихтэй байгаа тул та Тасалбараа эрт аваарай.
Лавлах утас: 99253031