ОХУ-ын хууль сахиулах тогтолцоондоо өөрчлөлт хийлээ

2016 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ-ын хууль сахиулах байгууллагуудын тогтолцоонд сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн томоохон маш чухал өөрчлөлтийг хийлээ. 2004 оны гуравдугаар сард байгуулагдсан Цагаачлалын алба болон 2003 оны гуравдугаар сард байгуулсан Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар татан буулгаж, гүйцэтгэх үүргийг нь тус улсын Дотоод хэргийн яаманд шилжүүлэн өгсөн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дотоод хэргийн яамны баазад тулгуурлан ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн албыг шинээр байгуулжээ. Шинэ албыг терроризмтой болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор байгуулсан байна. Энэ тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дотоодын цэргийн ерөнхий командлагч В.Золотов, Дотоод хэргийн сайд В.Колокольцев, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албаны дарга В.Иванов болон Цагаачлалын албаны орлогч дарга О.Егороватай уулзахдаа мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх