Чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөгт хүрчээ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцсээр 11.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 1.7 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 967.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 72.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн байна.Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 пунктээр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өнгөрсөн оныхоос даруй 70 болон 37 хувиар өссөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх