Намууд сонгуульд оролцох тоглоомын дүрмээ өнөөдөр батлаж чадах уу …

2016 оны 04-р сарын 18 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2016 оны УИХ-ын сонгууль болоход ердөө л хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна . Энэ долоо хононгт Монголын улс төрийн голлох тоглогчид болон МАН,АН хоёр тус тусын бага хурал ҮЗХ-оогоо хуралдуулж сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сонгуульд ямар тактикаар хэрхэн оролцох тухайгаа хэлэцэн эцсийн байдлаар асуудлаа хайрцаглахаар шийдээд байна.

Өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлаар 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэх батлахаас гадна угшил нэгт МАХН-тай   эвсэл болон сонгуульд оролцох асуудлыг эцэлэн шийднэ.  Өнгөрөгч долоо хоногт хаалттай хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАХН-тай эвсэж сонгуульд оролцох улмаар 80*20 гэсэн хувиар ялалтаа хувааж авах тохиролцоо хийсэн бололтой. Хэрэв дээрхи тохиролцоо үнэн бол өнөөдрийн хуралдаан тохиролцоогоо зөвхөн баталгаажуулах процесс л болох нь .

Харин АН-ын хувьд ҮЗХ-ны хурал их эвлэрэлийг эрэлхийлж  дотоод зөрчлийн галаа унтраах зорилготой  ч үндсэн зорилгодоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. АН-ын хувьд 10 гаруй хоногийн өмнө “Их тэнгэр”-т төрийн хамгаалалтан дор олон түмний  нүд чихнээс холхон хуралдсан өргөтгөсөн хуралдаанаа их эвлэрэлийн, дотоод зөрчлийн галаа унтрааж чадсан үр дүнтэй хуралдаан болсон гэж бүлгийн дарга дэд дарга нар нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан.

Гэсэн хэдий ч бүлгийн өргөтгөсөн хурал  тийм ч үр дүнтэй хурал болж чадаагүй ёс төдий хуралдаан болсон гэдэг нь сүүлийн үед болсон үйл явдлуудаас харагдаж байгаа юм. Н.Алтанхуягын мэдэгдэл , Х. Баттулгын эзэмшлийн оффисст хийсэн нэгжлэг гэх зэрэг нь АН дотооддоо асуудлаа шийдэж чадаагүйг харуулж байгаа юм. Ямар сайндаа л өргөтгөсөн хуралдаанаар гарсан шийдвэр нь сонгууль дөхөж байгаа энэ үед намын эв нэгдлээ сахих янз бүрийн асуудлаар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийхгүй байхыг намын экс даргадаа үүрэг болгосон гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал дотоод асуудлаа шийдэж эв нэгдлээ харуулж чадах эсэх нь асуултын тэмдэг болоод байгаа юм . АН-ын фракциудын төлөөлөлүүд ч намын экс даргадаа хандаж намын эвлэрлийг хангаж дотоод зохион байгуулалтанд анхаарлаа хандуулахыг хүссэн сурагтай . Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас ямар шийд  гарахаас АН-ын сонгуулийн өнгө тодорхой болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх