Японы эрдэмтэд “арьс ургуулжээ”

2016 оны 04-р сарын 18 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Японы “RIKEN” хүрээлэнгийн биологичид үүдэл эсээс бүрэн хэмжээний арьсны эд эс ургуулж, түүнийгээ хулганы биед амжилттай шилжүүлэн суулгасан тухай “Science Advances” сэтгүүлд гарсан нийтлэлд дурджээ. “Ийм эд эсний дээж нь үсний уутанцар, эсвэл гадаад шүүрлийн булчирхай зэрэг шаардлагатай бүрдэл хэсгүүдийг агуулдаггүй байсан нь өнөөг хүртэл хиймэл арьс бүтээхэд гол саад тотгор болж байсан. Ийм чухал бүрдэл хэсэггүйгээр арьс нь биеийн дулааныг зохицуулах зэрэг бусад үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Бидний ургуулсан арьс нь уг бүрдэл хэсгүүдийг агуулсан бөгөөд түүгээр барахгүй амьтан дээр туршихын оронд лабораторын туршилтад ашиглах боломжтой” гэж Японы Кобе хотын “RIKEN” хүрээлэнгийн эрдэмтэн Такаши Цужи ярьж байна.Бүрэн хэмжээний хиймэл арьс бүтээснээр хүндээр түлэгдсэн болон арьсны хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг аврахын тулд арьс шилжүүлэн суулгах боломжийг  нээхээс гадна амьтан дээр хийдэг лабораторийн туршилтаас татгалзаж болно гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх