АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт дуусав

2016 оны 05-р сарын 02 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт бямба гарагт дууслаа. Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн дөрөв дэх туршилтаа хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөнтэй холбогдуулан АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилтаа эхлүүлсэн юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 300 мянга орчим цэрэг, АНУ-ын 17 мянган цэрэг, АНУ-ын нисэх онгоц тээгч “USS John C. Stennis” хөлөг онгоц, хамгийн орчин үеийн “F-22” сөнөөгч онгоц оролцсон байна. Харин Умард Солонгос уг сургуулилтын хариуд сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж сүрдүүлжээ. Үүнээс гадна тус улс шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт хийж, дунд тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Ирэх баасан гарагт Умард Солонгосын Хөдөлмөрийн намын конгрессын их хурал болохоос өмнө тус улс дахин цөмийн туршилт хийж болзошгүй байгаатай холбогдуулан АНУ, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосын алхам бүрийг сайтар хянаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх