Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 05-р сарын 04 өдөр, 09 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 5 сарын 4. Лхагва(Буд) гараг / 2016
Билгийн тооллын 27, дэлгэрүүлэгч-26 од, улаан нохой, рашааны барилдлагат өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-21:09. Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад өлзийтэй сайн, сэтгэл амгалан болно. Гэвч, хонь, могой морь, луу жилтэнд цээртэй. Ялгуусны сүлд гараг. Бар, нохой, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтэн сөрөг муу. Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, сургуульд сурах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Бэрийн үйл, , хөрөнгө исгэх, үр цацах, анд бололцоход муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

tsogtbaatar

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх