Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Замын цагдаагийн тасаг хамтран жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн өчигдөр Монголын хүүхдийн ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд дүүргийн 18 цэцэрлэгийн 216 хүүхэд үамын хөдөлгөөний мэдлэг, ур чадвараараа сорин өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхэд багачуудад таниулах юм. Ингээд тэмцээний нэгдсэн дүн гарахад 25 дугаар цэцэрлэг I байрт шалгарсан бол II байрт 143 дугаар цэцэрлэг, III байрт 75 дугаар цэцэрлэг, тусгай байрт 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарав.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд 25 дугаар цэцэрлэг тэргүүлэв
2016 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )