Ц.Оюунбаатар сэтгүүлчид хардах эрхтэй гэж үзжээ

2016 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жил бүрийн  5 дугаар сарын 03-ний энэ өдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог билээ. Энэ өдөр монголын хүний эрхийн мэргэшсэн хуульчид Ц.Монгол, Ц.Оюунбаатар, Ц.Оюунцэцэг бусад нөхдийн хамт хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах “шинэ эрүүгийн хууль”-ийн тухай зарим мэдээллийг үндсэн хуулийн цэцэд өргөн барилаа.

Энэ нь Эрүүгийн Хуулийн шинэчилсэн найруулгын 14.8 дугаар зүйл буюу Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн нь нэгд сэтгүүлчдийн  эрхийг зөрчиж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаасан, сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн, хоёрт 4 жилд нэг удаа зөвхөн сонгуулийн үед үйлчилдэг хууль байхаар зааж хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим зөрчсөн гэж үзжээ.

Хүний эрхийн салбарт олон жил ажилласан хүний эрхийн мэргэшсэн хуульчид маань хэвлэлийнхэнд хардах эрхийг нь үлдээж хуулийн заалт зөрчсөн талаар ам нээж буй нь энэ бололтой.

Түүнчлэн татвар төлөгч, баялаг бүтээгч аж ахуй нэгж хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж, дансыг хаах, хөрөнгийг хураах, татан буулгах нь үндсэн хууль зөрчсөн, төрийн болон хувийн хэвшлийн өмчид халдсан гэж үзсэн ба эрүүгийн хуулийн 15%-д эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл заалтын ял шийтгэлийг үндэслэлгүй өндөр тогтоосон нь хуулийн өмнө адил тэгш байх зарчмуудыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх