Ховд-Улаанбаатарын онгоц хөөрөлтийн өмнөх чиглэлээ алдсанаас нислэгийг зогсоожээ

2016 оны 05-р сарын 04 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“МИАТ” ТӨХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдсаны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нислэгийг зогсоосон талаар ИНЕГ-аас мэдээлсэн байна. Хуваарьт нислэгээр үйлчлүүлэх 99 зорчигчийн 2 нь хүүхэд байсан бөгөөд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр 2 агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж эхний нислэг Улаанбаатарт шөнө 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39-д буужээ.Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн, Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байгаа аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх