MИАТ : Ховд руу бага оврын онгоцоор нислэг хийнэ

2016 оны 05-р сарын 04 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас тайлбар хийлээ. Агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед 60 knt орчим хурдан дээр чиглэл алдсанаас хөөрөлтийг зогсоон зурвас дээр зогсчээ.

   Энэ талаар МИАТ компанийн Нислэг техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд “Бид В737-800 агаарын хөлөгт үргэлжлүүлэн техникийн үйлчилгээ хийхээр болж, зорчигчдийг Улаанбаатар руу Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэсэн. Зорчигчдийн хувьд гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Эхний 48 зорчигчид өнөө өглөө 5:45, дараагийн 42 зорчигчид 8:45 цагт хотод ирсэн. Техникийн багийнхан Ховдод очсон байгаа бөгөөд хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэг хийж байгаа юм байна. Цаашид Ховд руу бага оврын онгоцоор нислэг хийх гэнэ. Нислэгийн багт олон жил ажилласан чадвартай хүмүүс багтсан гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх