Түүхэнд үлдэх парламент …

2016 оны 05-р сарын 04 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан парламент анх удаагаа гурван бүлэгтэй  гурван бие даагчтай  парламент байсан гэдгээрээ түүхэнд үлдэнэ.  Гэвч бүрэн эрхийнхээ төгсгөлд бүтц нь ихээхэн өөрчлөгдсөн гэдгээрээ ч парламентийн түүхэнд бичигдэж үлдэх нь дамжиггүй .

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнөөдөр эрх зүйн чадамжгүй болсон тул татан буугдахаар боллоо. Учир нь УИХ-д 8-аас дээш суудалтай нам, эвсэл өөрийн гэсэн бүлэг байгуулах эрхтэй болдог.

Ийм ч учраас УИХ-ын 2012 оны сонгуульд 11 УИХ-ын гишүүнтэй болсон  МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл  албан ёсны бүлгээ байгуулагдсан билээ.

Харамсалтай нь Д.Батцогт АН-д, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намд тус тус элсэж, бүлгээ орхисон тул ердөө 8 гишүүнтэй болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын гишүүнчлэлээс  мөн эвслийн бүлгээс татгалзаж буйгаа зарласнаар  УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлэг эрх зүйн чадамжгүй болж, татан буугдахаар болж байна . Тун ойрын хугацаанд УИХ-ын даргын тогтоол гарч, тус бүлэг татан буугдсаныг албан ёсоор зарлах учиртай. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн Баасан гарагт буюу 4 сарын 29-нд бүлгийнхээ даргаар сонгогдсон. Өнөөдөр бүлэг нь татан буугдсанаар тэрээр ажлын 3  хоног  буюу 72 цаг л УИХ дахь  бүлгийн даргаар ажилласан хүн болж түүхэнд үлдэж байна.

Засгийн газрын нэг субьект байсан.”Шударга ёс” эвслийн бүлэг задарснаар шийдлийн засгийн газар мөн л чадамжгүй засгийн газар болж байна гэсэн үг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх