Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль дээр цэрэг татлагын ажил эхэллээ

2016 оны 05-р сарын 06 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Хан-Уул дүүргийн хувьд Яармагийн 34 дүгээр сургууль дээр энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил болж байгаа юм. Үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, цэрэг татлагын ажилд залуучуудыг идэвхтэй оролцохыг хүслээ.

Түүнчлэн зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа 5 дугаар сарын 8-ны дотор очно гэж Хан-Уул дүүргийн Цэргийн штаб мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх