УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлаад байсан дуучин М.Нарагийн ээж нь нүдний харвалт өгчээ. Энэ талаар М.Нара цахим хуудаснаа
“Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэж…?
Танай охин чинь нэр дэвшинэ гэнэ үү? Танайх тийм баян айл уу? Охиноо болиул! Арай хэтэрлээ! Том толгойтой байна шүү!!! гэх шүүмжийг өдөр болгон эелдэг, хатуу, доромж утгаар ээж рүү минь завсаргүй чулуудна.
Ээж минь харин зорьсон тэмүүлсэн бол цаашаа яв,ажилдаа л анхаар гэж намайг зоригжуулна.
Зүв зүгээр байсан ээж минь 2 хоногийн дотор нүдэнд нь харвалт өгчихлөө. Би ч муу охин юм даа..
ҮРЭЭ ХАМГААЛЖ ӨӨРӨӨ ӨВДӨХ ЭХИЙН СЭТГЭЛД ХОРВОО БҮХЭЛДЭЭ ЖИЖИГДЭХ ЮМ ДАА..” хэмээсэн байна.