Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн саналыг дэмжсэнгүй

2016 оны 07-р сарын 22 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.

Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна.

Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх