Тахарын албыг татан буулгаж магадгүй

2016 оны 07-р сарын 25 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд одоо ч ярьж байна. “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар шинэхэн байгуулсан Тахарын албыг татан буулгах тухай анх сөхөж, тухайн үедээ УИХ-ын зарим гишүүн “Төсөв хөрөнгө гаргаж нэгэнт байгуулсан албыг татан буулгах шаардлагагүй” гэж үзсэнээр хэсэгтээ намжсан юм. Гэтэл энэ асуудал шинэ Засгийн газрын үед дахин сөхөгдлөө.Тахарын албыг цагдаагийн байгууллага руу шилжүүлэхээр болсон байна. Иггэснээр гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх байдлыг таслан зогсоох хүч суларч байгаа аж. Өмнө байсан тогтолцоо шиг үр нөлөөгүй байдал үүсч ялангуяа нарийн төвөгтэй эдийн засгийн, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болон гэрч айдаст автах  магадлалтай.  Дээрээс нь шүүгчийн аюулгүй байдал Тахарын алба байгуулагдсанаар  сайжирсан гэсэн судалгаа байдаг. Тийм учраас Тахарын алба татан буугдсанаар энэ байдал улам дордох нөхцөл үүсэх тухай хуульчид, өмгөөлөгчид ярьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх