Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.
Брэнд гэдэг орчин үед зөвхөн бараа бүтээгдэхүүний шошго, чанарын илэрхийлэл хэмээх ойлголтоор хязгаарлагдахаа хэдийн больжээ. Үүний дээр олон нийтэд мэдээллийг зөвхөн үгээр хүргэх бус, дүрс, зураг, өнгө дизайны шийдлийг чадварлаг ашиглах шаардлага өдрөөс өдөрт өсч байна. Чухам энэ л шаардлагын дагуу Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлэх бүхий л зүйлсэд ашиглагдах өнгөний сонголтууд, дизайн элементүүд болон бичлэгийн хэв маяг, аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах контентуудын тогтмол, нэгдсэн өнгө төрхийг тодорхойлж өгөх шаардлагатай болоод байна. Шинэ өнгө төрхөө тогтмол баримталснаар гадаад, дотоодын хэний ч ухамсарт Улаанбаатар хотын талаар бидний хүсэж буй төсөөлөл, эерэг сэтгэгдэл тодхон үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Улаанбаатар хот бол хүний эрхийг дээдлэгч, хүнлэг энэрэнгүй, ардчилсан улс орны улс төр, эдийн засгийн төв. Хүн амынх нь 63.6 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг идэр залуу хот. Улаанбаатар хот алс холоос зорин ирсэн айлчин гийчдээ өгөөмөр сэтгэлээр угтдаг шигээ өөрчлөлт шинэчлэлт, шинэ соёл, шинэ урлагийг гар дэлгэн угтан авдаг орчин үеийн хот.
Бид бүс нутгийнхаа бизнес, санхүүгийн нэгэн чухал төв, аялал жуулчлалын цэг, улс орныхоо төдийгүй нийт Монгол туургатны оюун санааны нийслэл болох алсын хараатай.
Нийслэл хотын маань энэ хоёр эсрэг тэсрэг чанар харшилдан зөрчилдөх бус, харин сүлэлдэн нэгдэж, зөвхөн Улаанбаатарын гэсэн өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж, хот маань аз жаргалтай оршдог. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, Улаанбаатарчууд бидний аз жаргалын тулгуур нь бидний үнэт зүйлс
- Зуу зуун мянган залуусын маань ЭРЧ ХҮЧ
- Ирсэн зочноо халуун сэтгэлээр угтдаг НАЙРСАГ, ЗОЧЛОМТГОЙ ЗАН
- Зөв, сайн бүхний эхлэл болсон БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН
- Ахмад үе, үүх түүхээ, ах дүүс, хөрш саахалтаа хүндэтгэх ХҮНДЛЭЛ
- Эцэг өвгөдийн минь бидэнд л үлдээсэн ӨВ СОЁЛ
Хэрэв хотыг хүн гэвэл дэд бүтэц, барилга байгууламж, цэцэрлэг талбай нь түүний бие махбод, гоёл зүүсгэл нь. Харин хотын иргэд нь түүний оюун сэтгэл, зан төрх нь болно. Тэгвэл манай хот хэн байх вэ?
- Залуухан
- Эрч хүчтэй
- Сонирхолтой
- Эелдэг, найрсаг
- Аз жаргалтай
- Орчин үеийн
- Ажил хэрэгч
Аливаа хот зохион байгуулж буй соёл урлагийн арга хэмжээнүүдээрээ, гудамж талбайнхаа өнгө төрхөөр, хэвлэл мэдээллээр, удирдлагынх нь гаргаж байгаа шийдвэрүүдээр иргэдтэйгээ болон зочидтойгоо үргэлж харилцан ярилцаж байдаг. Тэгвэл Улаанбаатар хот юу хэлэх бол?
- Хэн бүхэнд нээлттэй
- Бизнесийн таатай орчинтой
- Боломжоор дүүрэн
- Сонирхолтой үйл явдлаар дүүрэн
Логонд буй Улаанбаатар хотын нэрийг бичсэн фонт нь энгийн бус, уран бичлэгтэй байгаа нь сонирхолтой харагдах бөгөөд, дэвсгэр дүрс нь Улаанбаатар хотын газрын зургийг хялбаршуулсан дүрсээр илэрхийлж байгаа юм. Газрын зургийг жинхэнэ хэлбэрээр нь бус, хялбаршуулсан дүрсээр оруулж байгаа нь лого дизайны нэн тэргүүний дүрэм болох энгийн байх шаардлагат нийцүүлж байгаагаас гадна, логог аливаа зураг, дүрсэнд дизайн элемент болгон байрлуулахад тохиромжтой болгож байгаа юм. Мөн тухайн нөхцөл байдлаасаа хамаараад энэхүү дэвсгэр дүрсийн өнгийг өөрчилж, хүссэн өнгө төрхөө бүрдүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
