Нийслэлийн засаг С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо. Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хамгийн сүүлд 2015 парк шинэчлэл хийгдсэн агаад одоогийн байдлаар 81 авто машинтайгаар нийслэлийн ард иргэдэд хүрч үйлчилж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш: “Томуу, томуу төст өвчин ид илрэх гэж байгаа энэ үед бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай эдгээр машиныг хүлээн авч байгаа нь нийслэлийн иргэдэд бидний үзүүлэх үйлчилгээг тодорхой хэмжээгээр бууруулах болсонд талархаж байна” гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Түргэн тусламжийн нэг машин өдөрт гарахдаа 20-26 дуудлаганд явдаг байсан бол дээрхи гурван машин дуудлаганд гарсанаар 70 гаруй дуудлаганд үйлчлэх боломжтой болж, иргэдэд хүрэх цаг хэмнэгдэж, үйлчилгээ сайжрах боломж бүрдэнэ гэв.
Түргэн тусламжийн төвд 17 дахь жилдээ жолоочоор ажиллаж буй Ю.Бат өдөрт ихэнхдээ л 35-45 удаагийн дуудлаганд явдаг байна. Тэрбээр “Энэ олон жил түргэний машин барихдаа олон төрлийн авто машин хүлээн авч иргэдэд үйлчилж байлаа. Энэ удаад хамгийн сүүлийн үеийн бүрэн тоноглогдсон машины түлхүүр гардаж байгаадаа аврал эрсэн иргэдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн ард иргэдэд хамгийн ойр байж тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн нийслэлийн цагдаа, онцгой байдлын газруудад парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгаагийн дээр, нийслэлийн хот тохижилтын газарт болон ус сувгийн удирдах газрын гэр хороололын ундны ус түгээх үйлчилгээнд зориулагдсан, туулах чадвар өндөр авто машинуудыг тун удахгүй олгож, Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэхийг зорьж байна” гэв.
Мөн тэрбээр “Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан асуудлууд бидний өмнө олон байгаа ч иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, ахуйн орчныг сайжруулах тулгамдсан асуудал дээр хэрэгжүүлэх ёстой шийдвэртэй алхамуудыг хамгийн түрүүнд хийх болно” гэж хэллээ.

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
