Өнөөдөр харагчин хонь өдөр

2026 оны 03-р сарын 10 өдөр, 09 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai ontslokh

Аргын тооллын 3 сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 22, өдөр харагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, од гар од-16, түлэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:16-18:49.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин үхэр, бич, тахиа, могой, морь жилттнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтний харш гараг.
Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
Үс засуулах, үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх