Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

2026 оны 06-р сарын 10 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai

Аргын тооллын 6 сарын 10. Лхагва (Буд) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 25, жил өдөр хөхөгчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, од дэлгэрүүлэгч-26, рашаан барилдлагат. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх