137 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

2016 оны 03-р сарын 15 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголбанк өчигдөр нэг  долоо хоногтой 137 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас  12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Мөн Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 96.9 сая төгрөгийн богино хугацааны Засгийн газрын үнэт цаас арилжаалсан байна. Уг үнэт цаас нь 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх аж. Тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энэхүү үнэт цаасыг 150 мянган ширхэгийг борлуулахаар төлөвлөж байсан ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 969 ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна. Мөн Сангийн яам 2 жилийн хугацаатай 100 мянган ширхэг үнэт цаас арилжаалхаар нийтэд мэдээлсэн ч худалдан авах санал ирүүлээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх