“Майн кампф”-г сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгожээ

2016 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Германы Бавари мужийн парламент сургуулийн сургалтын хөтөлбөрт Адольф Гитлерийн “Миний тэмцэл” (Mein Kampf) номыг оруулах талаар сонсгол зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр депутатууд бүх хөтөлбөрт орчин үеийн түүхчдийн “Mein Kampf”-аас хийсэн товчлолуудыг оруулах эсэх, хэрвээ тийм бол энэ талаар багш нар хэрхэн ярих нь зүйтэй тухай хэлэлцжээ .Дэмжигчид түүхэн үйл явцын чухал хэсгийг “дархлаажуулах”, Үндэсний социалист үзэл санаа нь залуучуудад хэрэгцээтэй эсэхийг ойлгуулах нь чухал ач холбогдолтой хэмээн уг номыг сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй гэжээ.

Еврейн нийгэмлэгийн төлөөлөгчид ном нь ямар ч ашигтай мэдлэг агуулаагүй гэдгээс гадна уг номыг үзэн ядаж байгаа аж.

“Mein Kampf”-ийн зохиогчийн эрх 70 жил Баварийн холбооны улсад харьяалагдаж ирсэн бөгөөд хэвлэн нийтлэх, зарах нь хориотой байсан боловч 2016 оны нэгдүгээр сард уг өмчлөх эрх дуусгавар болсны дараа тайлбартай номыг номын дэлгүүрүүдэд худалдах болсон ба нэн даруй /бестселлер/ шилдэг борлуулалттай болжээ.

Баваричууд олноороо Гитлерийн буруу санаархлыг уншигчдад итгүүлэхгүйн тулд болгоомжтой байх ёстой, түүний баруун жигүүрийн үзэл суртал залуусын сонирхлыг төрүүлэх байх гэж айж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх