Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдлээр “Приус” автомашины толь хулгайлсан Д гэгч, тээврийн хэрэгсэл ашиглаж автомашин болон машины эд анги хулгайлдаг А нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж эхэлжээ.
Гэмт этгээдүүд нь автомашины толь, толины хавтас, бүтээлэг, “приус” автомашины баттерей зэргийг хулгайлж бусдад хямд үнээр зарж борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.
Тус цагдаагийн хэлтсээс энэ төрлийн болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Орон сууцны СӨХ-той хамтран хяналтын эргүүл ажиллуулж эхэлжээ.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хангай” хотхоны СӨХ-ны хяналтын эргүүл С.Шижирбат “Бид Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарч, оршин суугчдын автомашин, түүний эд зүйл хулгайд алдагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад цаг алдалгүй цагдаад мэдэгддэг. Хяналтын эргүүл ажиллаж эхэлсэнд иргэд таатай хандаж байгаа” гэж ярилаа.
Мөн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамаардаг нутаг дэвсгэрт хэв журмын урамшуулалт эргүүл ажиллаж байгаа юм.
Иргэдийг автомашинаа гэрэлтүүлэггүй газар орхихгүй байх, ил зогсоол, дулаан гараажид тавих, дохиоллын систем суулгах зэргээр эд зүйлээ хамгаалах, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
