Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас шөнөдөө дулаанаа хуримтлуулж, таван ханатай гэр төдийгүй 50 метр квадрат талбайг халаадаг төхөөрөмжийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 35-712 тоотод амьдардаг Б.Бадамынд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд очлоо. Манайхны хэлдэгээр агаарын бохирдол хамгийн ихтэй голомтын бүсэд эднийх амьдардаг. 8х8 харьцаатай байшингаа нүүрсээр галладаг энэ айл жилдээ 400 гаруй мянган төгрөгийн нүүрс түлдэг гэнэ. Б.Бадамынд ХБНГУ-ын “Stiebel Eltron” фирмийн шөнийн дулаан хадгалагч төхөөрөмж өглөө. Энэхүү төхөөрөмж нь 6-8 цаг цахилгаанд залгаснаар нягтаршуулсан тоосгондоо дулаанаа нөөцөлж, 16-18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. 10-45 м2 талбайг халаах хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, Б.Бадамынх нүүрс түлж, агаар бохирдуулалгүйгээр шөнийн тарифгүй буюу 21:00-06:00 цагийн хооронд төхөөрөмжөө залгаад маргааш нь өдөржингөө цахилгаан зарцуулалгүй, утаа гаргалгүйгээр дулаан байх боломжтой болно.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн гэр хорооллын иргэдэд халаалтын шинэ төхөөрөмжийг ашиглах боломжийг бий болгох зайлшгүй шаардлага бий. Үүний нэг нь шөнийн дулаан хадгалагч гэж бид үзсэн. Халаагуурын үнийг хэрхэн бууруулж, иргэддээ яаж хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдэг асуудлыг хотын зүгээс зохион байгуулах шаардлага гарч байна. Мэдээж ганц цахилгаанаар асуудлыг шийдэхгүй. Утаагүй түлш, сайн чанарын утаа бага гаргадаг зуухны асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Мөн эрх зүйн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөж байна.Үүнээс гадна халаагуур хэрэглээд эхлэхээр хүчдэлийн асуудал яригдана. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтраад гэр хорооллын цахилгааны шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа.” гэлээ.
Үүний дараа тус хорооны иргэн Д.Лхагвадоржийнд очиж, дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг өглөө. Энэхүү төхөөрөмж нь мөн хоногийн 8 цагт дулаанаа хуримтлуулаад үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангах аж. Д.Лхагвадоржийнд өгсөн төхөөрөмж гэхэд зөвхөн монгол гэрт зориулан бүтээсэн загвар гэдгийг “Монватт” ХХК-ийнхан хэлсэн юм. Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь автомат тохируулгатайн дээр температур мэдрэгчтэй учраас тасалгааны агаарын хэмд тааруулан автоматаар ажилладаг байна. Мөн “Тулгат” халаагуурын давуу тал нь дээрээ цахилгаан зуухтай учраас орчиноо дулаан болгохын дээр тухайн айл өрх хоол ундаа ч хийгээд идэх боломжтой гэдгийг “Монватт”-ынхан танилцууллаа.
Түүнчлэн өнгөрсөн жилээс хойш цахилгаан халаагуур ашиглаж, үр дүнг нь хүртэж байгаа айл өрхүүд бий. Ийм айлын нэг бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц. Амарсанаагийнх юм. Өвөлдөө 1-2 машин нүүрс түлдэг байсан бол одоо халаах төхөөрөмж ашигласнаар эдийн засагт хэмнэлттэйгээс гадна нийслэл хотынхоо агаарыг бага ч гэсэн бохирдуулахгүй байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Ц.Амарсанаа хотын удирдлагуудад ярилаа. Шөнөдөө дулаанаа хуримтлуулж, өдрийн 8 цагийн турш дулаанаа барьдаг халаагуур сонголт ихтэй байгаа гэдгийг энэ төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа компанийн төлөөлөл ярьсан юм. Үнийн хувьд хичнээн метр квадрат талбайг халаахаас хамаардаг. Давуу тал нь шөнөдөө дулаанаа хуримтлуулдаг учраас эрчим хүчний үнэ өндөр гарна гэсэн ойлголт байхгүй. Шөнийн тэглэгдсэн тарифыг үр дүнтэй ашиглахад хэрэгтэй
гэдгийг онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална.
Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.