Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.
“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.
Тэрбээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа “3×100” хөтөлбөр хэрэгжүүлж, айл өрх өөрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж, зөвшөөрөл, холболтын түгжээг тайлсан.
Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформоо үргэлжлүүлж, шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг эхний таван байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж, 19 компани үнэ буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн зургаан төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамт, өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм гэж Ерөнхий сайд хэллээ.
“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.
Засгийн газар цахилгаан тээврийн дэд бүтцийг гурван загвараар хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотод зай талбай, хэрэглээний онцлогоос хамаарч экспресс болон премиум цэнэглэх станцын загвар хэрэгжих бол орон нутагт амрах зогсоол, шүршүүр, худалдааны цэг, орон нутгийн бизнесийг дэмжсэн “Ногоон өртөө” хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан.
Тус хөтөлбөрийн тооцооллоор хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө байгуулах боломжтой. COP-17 хурлаас өмнө 40 цэнэглэх станц байгуулах зорилт тавьж байна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан автомашины эрэлт бий болох бөгөөд энэхүү шилжилтийг хэрэгжүүлснээр таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг бууруулж, 200 сая ам.долларын хэмнэлт гаргах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.
Цаашид Засгийн газар томоохон боомтуудад “Ногоон өртөө” байгуулах ажлыг дэмжиж, Замын-Үүд, Цагаан хад зэрэг ачаалал ихтэй бүсүүдийн тээвэр, үйлчилгээ, эрчим хүчний нөхцөлийг шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал “Төр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж, газар, холболт, зөвшөөрөл, зохицуулалтын түгжээг тайлах ёстой. Энэ бол ‘Чөлөөлье’ бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол энэ бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ” гэлээ.
“Ногоон өртөө” нь Монгол Улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжих, зам дагуух үйлчилгээний шинэ стандартыг бий болгох бодит алхам болж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийж буй “Ногоон өртөө” нь “Премиум Нэксус” ХХК-ийн CU брэндийн 600 дахь салбар болж байна. Тус цогцолбор нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, орон нутгийн зам дагуух үйлчилгээний стандартыг шинэчлэх, ногоон шилжилтийн бодит дэд бүтцийг бий болгох зорилготой юм.
Анхны “Ногоон өртөө”-г байгуулсан хувийн хэвшлийнхэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, амжилт хүсээд ногоон хөгжлийг дэмжсэн бүх төрлийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэлээ.

Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
