“Централ таур”-т тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй” гэдэг мэдээлэл өчигдөр цахим ертөнцөөр тархлаа. Тухайн барилгад ажилладаг иргэдийг айлгаж, цагдаа нарыг ч багагүй сандаргаад амжсан. Одоогоос 4 жилийн өмнө мөн л энэ газарт тэсрэх бөмбөг тавьж байсан тухай мэдээлэл гарч байсан. Тухайн үед “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн “Централ таур”-т тэсрэх бөмбөг тавьж байсан тухай хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлдсэн нь бий. Өчигдөр “Тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй” мэдээлэл хуурамч түгшүүр байсан ч гадаадын иргэнийг саатуулан энэ асуудлаар шалгаж байгаа тухай мэдээллийг хууль хүчний байгууллагуудаас хэвлэлийнхэнд өгсөн тухай мэдээлэл гарсан.

“Централ таур” хэмээх барилга бол Эм Си Эс группын мэдлийнх. Тус группын ерөнхийлөгч Ж.Оджаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэхүү барилгаа бага балчир байх үеэсээ хэрхэн төсөөлөн байж, дэвтэрт буулгаж байснаа дурссан байдаг. Ямартай ч Эм Си Эс групп бол монголдоо тэргүүлэгч бизнесийн байгууллагуудын нэг яах аргагүй мөн. Олон ч иргэдийг ажлын байраар хангаж, татварын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг нь ойлгомжтой.

Харамсалтай нь энэ группын эзэд тийм ч цэвэр ариун хүмүүс биш бололтой. Одоогоос 4 жилийн өмнө “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, Төрийн ордны хашаанд буун дуу гаргасан үйлдэл болж, тэргүүнийг нь хорьж цагдаж байлаа. Яг энэ үед тэд “Централ таур”-т тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг цагдаагийнхан олсон. Энэ юу хэлээд байна вэ. Урт нэртэй хуулиар ойн сав, усны сан бүхий газрын эхэнд олборлолт явуулж байгаа уурхайнуудыг хаах шийдвэрийг гаргаж байв. Харамсалтай нь энэхүү хуулийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө маш том лобби орж, өөрчлүүлж чадсан юм. Энэ бүхнийг эсэргүүцэхдээ “Гал үндэстэн”-ийнхэн “Централ таур”-т тэсрэх бөмбөг тавьж байсан нь нэгийг бодогдуулах биз.
Сүүлийн үед “Тавантолгойн ордыг Эм Си Эс компани авах гэж байна” гэсэн мэдээлэл гарах болсон. Мэдээж үүнийг холбогдох хүмүүс нь эрс үгүйсгэж байгаа. Үүнтэй зэрэгцэн мөн л “Централ таур”-т тэсрэх бөмбөг тавьсан тухай мэдээлэл гарав. Ингэхдээ бүр гадны иргэнийг сэжиглэж байгаа бололтой юм. Гэхдээ энэ нь Эм Си Эс-д халдсан гэж гадынхныг сэжиглэж байгаа анхны тохиолдол биш.

Хүүхдийн паркийн газрыг бөөн хэл ам болж байж авсан Эм Си Эс-ийнхэн тэрхүү газартаа Шангрила хэмээх дэлхийд алдартай сүлжээ буудлын салбарыг амжилттайгаар нээсэн. Одоо энэхүү буудалд Монголд ирж буй хамгийн том зочид буудаллаж байгааг мэдэхгүй хүн үгүй биз. Монгол үндэсний хувцастай залуусаар хаалгач хийлгэчихсэн байна билээ. Үүнд нь “Монгол үндэсний хувцасыг хаалгачийн хувцас гэсэн ойлголтыг гадынханд төрүүлж байна” хэмээн дургүйцэх нэг нь ч гарч байсан. Энэ буудлыг “Галын тахилгатай” хэмээн хошигнох нь ч бий. Ашиглалтад орохоос нь өмнө том хэмжээний гал түймэр гарч манай онцгойгийнхны чанарыг шалгаад амжсан л юм. Энэхүү гал түймэрийг санаатайгаар тавьсан гэж үзэн хятадуудыг сэжиглэж байгаа тухай нь тэр үед нь хэвлэлээр нэг шуугиж байв. Дараа нь бас л гал гарсан гэж байгаа. Ямартай ч хэн нэгэн гал санаатайгаар тавьсан гэж хардаж байсан гээд бодохоор дахиад л эздийг нь хэн нэгэнд ямар гэм хийчихсэн юм бэ гэх бодол төрж байгаа биз. Дээрх барилгуудыг эзэмшдэг Эм Си Эс группыг ганцхан Ж.Оджаргал бус гэр бүлээрээ эзэмшдэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ер нь “Централ таур”, “Шангрила”-ийн эзэд нь яачихсан гэхээрээ … Энэ асуултын хариултыг уншигч танд үлдээе.



“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
